Өнгөрөгч шөнө (2024.03.15) Дорнод аймаг, Хорийн толгой гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд жолооч нь мартаж хөдөлсөн, аймгийн цагдаагийн газраас уг иргэнийг эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байгаа тухай өнөөдөр өглөө мэдээлсэн.
Тэгвэл уг иргэнийг өнөөдөр орой 17.00 цагийн үед олжээ. Эрэн хайх ажиллагаанд 25 автомашин, 100 гаруй хүн нэмэгдсэн бөгөөд замын машинаар хилийн цэргийн ..... заставт хүргэгдсэнийг олж тогтоосон байна. Тухайн иргэний эрүүл мэнд хэвийн, эрэн хайх ажиллагааг зогсоосныг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.