Баянгол дүүргийн хүүхдийн оролцоотой байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой зохиогдсон “Баянгол clean up 2023” намрын их цэвэрлэгээ өнөөдөр амжилттай болж өндөрлөө.
Тус үйл ажиллагааг Баянгол дүүргийн ЗДТГ, Шинэ Өргөө ААТҮГ болог дүүргийн гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн хүүхдийн зөвлөл, хөвгүүд, охидын зөвлөл, Баянгол дүүргийн өсвөрийн улаан загалмай бүлгэм хамтран зохион байгуулж ажилласан юм. Арга хэмжээний нээлтэд Баянгол дүүргийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Баянгол Шинэ Өргөө ААТҮГ дарга Г.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирлээ.
Их цэвэрлэгээнд Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын 10-12 дугаар ангийн 100 гаруй сурагч оролцсон юм. Баянгол дүүргийн Замчдын гудамж, Жансрай, Занабазарын өргөн чөлөөг цэвэрлэлээ.
Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Баянгол Шинэ Өргөө ААТҮГ-ийн хог тээврийн хэлтэс бүрэн хариуцан тээвэрлэлээ.