ВЭНЖОУГИЙН БНХАУ-ын Жөжиан мужийн Худалдааны газар,Вэнжоу хотын Ардын засгийн газар, Вэнжоухотын худалдааны товчоо, Оухай дүүргийн Ардын засгийн газар, Вэнжоу хотын тэнгисийн бүсийн удирдлагын хороо, Вэньжөү орчин үеийн групп хамтран Вэнжоугийн импортын V үзэсгэлэнг "Дэлхийг холбосон мянганы худалдааны боомт" уриан дор зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд Итали, Пакистан, Австрали, Сири, Чех, Беларусь, Уганда, Индонез, Тайланд, Шри-Ланка, Монгол, Өмнөд Солонгос, Казахстан, Тунис зэрэг 20 гаруй улсын төлөөлөгчид олон улсын худалдааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг хуваалцах, инноваци, технологи технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байгаа аж.
Тус үзэсгэлэнд Монгол Улсаас ноолууран бүтээгдэхүүн болон зөгийн балыг БНХАУ-ын зах зээлд таниулан сурталчилахаар МҮХАҮТ-ын гишүүн 5 байгууллага оролцлоо.