x

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп, “Өвөрмонголын эрчим хүч” ХХК-ийн ерөнхий захирал Ван Вэй Гуан нарыг хүлээн авч уулзлаа.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон уулзалтыг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтад сэргээгдэх эрчим хүчний олон компанийн төлөөлөл ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна. Цаашид хилийн боомтыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх хангалттай нөөц бий хэмээн тодотгоод, Монгол Улсын Засгийн газрын бодлого сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгааг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Эрчим хүчний сэргэлт багтаж, Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгасныг дурдаад Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд 350 гаруй бизнес эрхлэгч оролцсон форумыг 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Цаашид ажил хэрэгч уулзалтуудыг гол сонирхсон салбаруудад үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 25 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 36 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 28 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 36 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 0 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 45 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top