МҮХАҮТ нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 25 дах удаагийн “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын үзэсгэлэнг Мишээл экспод 2023 оны 6-р сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд нийт 100 гаруй дотоодын үйлдвэрлэгч, импортлогчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд сурталчлан танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байна.
Мөн БНХАУ-аас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж олон олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд санал болгож байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй БЕСТ хөтөлбөр дэмжин оролцлоо.
6-р сарын 18-ныг дуустал 4 хоногийн турш үзэсгэлэнд БЭЛЭГТЭЙ, СУГАЛААТАЙ павильон ажиллах тул Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж бэлгээ аваарай.