БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ.
Энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлжээ.
АЛБАН БИЧИГ:
Сүнсний баяр нь Эртний Ирландчуудаас үүсэлтэй. Аравдугаар сарын 31-нд нар жаргах үеэс буюу үдэш гэгээ тасрахын хэрд дэлхий дээрх бүх сүнс цугларан тэнүүчилдэг гэж үздэг байжээ. Тиймээс айл бүхэн үүднийхээ гадна талд сүнснүүдэд хоол үлдээж дайлах ёсыг гүйцэтгэдэг байжээ.
Эх сурвалж: БСШУСЯ