x

УГТЭ сувилагч мэргэжилтнийг Дэд захирлаар томиллоо

Дэлхийд эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь туйлын бага хувийг эзэлдэг тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг.

ДЭМБ-аас баталсан “Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги  (2021-2025)” хэмээх бодлогын баримт бичигт сувилагч мэргэжилтний манлайлал нь тэргүүлэх чиглэлийн нэг болж байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, сургалт эрдэм шинжилгээний бүхий л орчинд сувилагчийн манлайллыг бэхжүүлэх асуудлыг онцлон хөндөж байгаа билээ.

Энэ нь сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сувилахуйн хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлалд хөрөнгө оруулахад онцгой анхаарч сувилагчийн нэр хүнд, нийгмийн байр суурийг бэжүүлэх замаар эрүүл мэндийн салбар дахь сувилагч мэргэжилтний  хомсдлоос зайлсхийх үр дүнтэй арга хэмжээ гэж үздэг.  

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчийн хувиар эмнэлгийн нийт ажилтны дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэн, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сувилагч мэргэжилтний дэлхий нийтийн нөхцөл байдал болоод Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын тушаал, эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгон тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргыг дэд захирлаар дэвшүүлэн томилоод байна.

Сувилагч мэргэжилтнийг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч нарын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, манлайлах, дуу хоолойг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбар дахь Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад сувилагч мэргэжилтний удирдлагын манлайлал, шийдвэр гаргах түвшний үүрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой болоход анхаарлаа хандуулж буй хэрэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 3 цаг 13 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 3 цаг 18 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 3 цаг 25 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 3 цаг 31 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 4 цаг 26 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 4 цаг 53 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 5 цаг 5 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 5 цаг 22 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 5 цаг 43 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 6 цаг 0 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 6 цаг 10 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 6 цаг 26 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 6 цаг 36 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 7 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 7 цаг 42 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top