x

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиачентинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг мөн Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах салбарын чадавхийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо төслийн ач холбогдлыг тэмдэглэж, тус төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болохыг онцолж, цаашид тус байгууллагатай нягт, идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 33 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 25 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 57 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 42 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top