x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай" тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг "Кыргызалтын" ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж "Good Delivery"-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 47 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 58 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 58 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 22 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 7 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top