x

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8,5 километрийг тавьж дуусгав

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь 7 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 36 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 47 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 39 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 47 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 11 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 56 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top