Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Тэгвэл Г.Цог-Өрнөхийг тухайн үед хойшлуулшгүйгээр цагдан хорьсон бөгөөд хуулийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаж, шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн түүний үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар хохирогчийн ар гэрээс мэдээлсний дагуу дээрх хууль бус үйлдлийг илрүүлсэн байна.