Эрүүл мэндийн байгууллагын ажилтны буруутай байж болзошгүй үйлдлээс болж хоёр сартай нярай эндсэн харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай нярай хүүхдэд тариа андуурч хийснээс эндсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Иймд холбогдох хуулийн сахиулах байгууллагаас тус эмнэлэгт шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа талаар NTV телевиз шууд дамжуулав.