Хот, хөдөөгүй Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн хэмжээнд эцэг эх, асран хамгаалагчдын дунд спорт тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын засаг дарга уг үйл ажиллагааг дахин явуулахгүй байх чиглэлийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлжээ.
Учир нь эдгээр тэмцээн наадмын үеэр эцэг, эхчүүд гэр бүлдээ гаргах цаг хомсоддог, нийлж наргиж цэнгэдэг, заавал оролцоог ханга гэж шахаж тулгадаг зэрэг гомдол мэдээлэл их ирдэг байна.
Тиймээс цаашид энэ үйл ажиллагааг хориглож, заалаар хангахгүй байхыг анхааруулжээ.