Энэ өвөл гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлжээ.
"Шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөнө. Айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлөх чиглэлд төсөвт хангалттай мөнгө тусгасан байна. Гэхдээ өмнө хуримтлагдсан өр төлбөр байгаа" гэсэн байна.
Эрчим хүчний яамнаас энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг сайдын багцад суулгасан байна.
Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100%-аар хөнгөлдөг.
Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг. Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.
Сэтгэгдэл (1)