МИАТ ТӨХК нь энэ сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтран нислэг үйлдэж эхэллээ.
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт 5 хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж, тийз борлуулалтаа эхлүүлжээ.
Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой болж байна.