x

Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүлэв

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ. 

Дээрх этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.  Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна.

ХҮҮХДЭД ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ

  • 1. Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй

  • 2. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх. Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт

  • 3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх. Үсэг, тоо орсон, олон оронтой  нууц үг хэрэглэж байх шаардлагатай.

  • 4.Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх.  Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.

  • 5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.

ХҮҮХДИЙН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ АЮУЛ ЯМАР ХЭЛБЭРТЭЙ ВЭ?

БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ:

Зарим судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД УРУУ ТАТАХ:

Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Олон Улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охидууд хохирогч болох хандлагатай байдаг.

ДЭЭРЭЛХЭХ, ДАРАМТЛАХ:

Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессежээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томьёолсон байна.

ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭКСТРИМ ҮЗЭЛ, ИНТЕРНЭТ ТОГЛООМ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ:

Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомын агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна. Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. Энэ талаар хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ:

Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликейшнууд “in-app purchase” ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликейшнуудад хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

1. Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах.

2. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

3. Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох

4. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

5. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.

6. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах

7. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 40 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 50 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 51 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 14 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 59 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 41 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top