Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар иргэний хувиар гаргасан юм.
Ийн энэ сарын 17-ноос Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэдийн саналыг авч эхэлсэн. Уг саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэн шийдэх боломжтой.
Тэгвэл эхний гурван өдрийн байдлаар 93 мянга орчим иргэн дэмжжээ. Саналыг арваннэгдүгээр сарын 16-ны 12:42 цаг хүртэл хүлээж авна. Хэрвээ та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөөрэй.