x

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг аравдугаар сарын 20-нд хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Ажлын хэсгийн дарга П.Сайнзориг хурлыг удирдан явуулав.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 20-ны А/1108 захирамжаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг “Хотын хөгжлийн индекс”-ийн дагуу үнэлж, дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Мөн 2023 оны аравдугаар сарын 18-ны А/1218 захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдаа холбоог хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар албан тушаалдаа томилогдсон даруйдаа нийслэлийн иргэд болон НИТХ-д хандаж “Улаанбаатар хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, үрэлгэн, данхар бүтцийг багасгаж, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, нийслэлийн төрийн байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн сэргэлт, тогтвортой хөгжлийг оновчтой засаглалын шинэчлэлийн бодлогод тулгуурлан эхлүүлнэ” хэмээсэн юм.

Мөн тэрээр төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг ханган, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ онцолсон билээ. Энэ хүрээнд дээрх Ажлын хэсэг НЗДТГ, УБЗАА, есөн дүүргийн ЗДТГ болон нийслэлийн харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгахаар ажлын байрны шинжилгээ хийж, нэгдсэн дүнг ирэх арваннэгдүгээр сард Хотын даргад танилцуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 31 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 42 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 42 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 6 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 51 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 23 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top