x

Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарлажээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино хугацааны ямар шийдлүүд байна вэ?

-Богино хугацааны шийдлүүд бий. Бид төлөвлөлтөө гаргаж байна. Анхдагч хуулийн төслийг боловсруулахын тулд өмнө нь хийсэн суурь судалгаа, бусад холбогдох баримтууд дээр үндэслэн эхний ээлжид суурь бодлогын баримт бичгүүдээ гаргаж буй юм. Үүний дараа агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлд богино хугацаанд хийх төлөвлөгөөнүүдийг танилцуулна. Мөн томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах, холбогдох яамдаас санал авах чиглэлээр ажиллаж байгаа.

Барилга нь босдоггүй олон жил болсны улмаас иргэд хохирч буй тохиолдол олон байна. Тиймээс энэ асуудлуудад шийдэл гаргах, өмнө нь баримталж ирсэн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогуудад томоохон өөрчлөлт хийх эрх зүйн зохицуулалтуудыг мөн хуулийн төсөлдөө оруулсан. Улаанбаатар хотод зургаан дэд төв бий. Дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах 150 мянган айлын орон сууцны хорооллын төлөвлөлт бэлэн байгаа. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дахин тодотгол хийх бөгөөд шинэ төлөвлөлт нь хотын стандарт, дүрэм журам, нормыг баримтална. Мөн аль болох өндөр бус барилга барих чиглэлээр төлөвлөлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотой газар чөлөөлөлт, орон сууцжуулах төлөвлөгөөнд хот өөрөө гардаж оролцох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд оруулахаар төлөвлөж байна.

-Дахин газар олгохгүй гэхээр иргэдийн газар өмчлөх эрхэд халдаж байгаа юм биш үү?

-Инженерийн шугам сүлжээгүй бүсэд дахин 0.07 га газар олгоод, ногоон бүс рүүгээ тэлээд байвал эцэстээ агаарын бохирдол тасралтгүй нэмэгдэнэ. Одоо хотын төвийн зургаан дүүрэгт, инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар олгох асуудлыг зөвхөн дуудлага худалдаагаар шийднэ. Улаанбаатар хотын захын гурван дүүрэгт иргэд 0.07 га газар авах хүсэлтээ илгээж болно.

-Ногоон автобусны асуудал ямар шатандаа явна вэ?

-Өчигдөр НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх, иргэний нэхэмжлэлээр тооцуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлээд байна. Тус компанийн дансанд одоогоор 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлд байгаа бүх хөрөнгийг царцаасан.

-Та хэдэн орлогчтой ажиллах вэ?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Засаг даргын нэгдүгээр орлогчоор Хууль зүй, дотоор хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болсон.

-Голын голдиролд барьсан барилгуудыг хэзээ нураах вэ?

-Өмнөх Засаг даргын гаргасан “S’Outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, “Aqua garden” зэрэг барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгч шалгарна. “Aqua garden”-тай холбоотой асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа. “Барилгын үйл ажиллагаагаа зогсоо, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаар” гэхчлэн сануулж ажилласан. Харамсалтай нь тус барилгын компанийн зүгээс ажлаа зогсоохгүй, эрчимтэй үргэлжлүүлж байна. Эрчим хүчийг нь тасалсан боловч цахилгааны нэмэлт эх үүсвэр залган, барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа. Уг ажлыг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр ажиллана. Өндөр барилга учир хүний амь, эрүүл мэндийг хохироохгүй байхад анхаарна. Байгаль орчны улсын байцаагч тус барилгыг нураах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагууд гүйцэтгэх ёстой. Монгол Улсад ийм өндөр барилга нураах туршлагатай компани байхгүй. Тиймээс бусад улсаас гүйцэтгэгч шалгаруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 27 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 38 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 30 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 38 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 2 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 47 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top