Үндэсний их баяр наадмын дараа түрүү бөхөөс допинг илэрдэг асуудал бараг л жил бүр гарч, олон бөхчүүдийг хохироож буй. Гэвч өнөөдрийн Засгийн хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авдаг байх эсэхийг иргэдийн саналаар шийднэ" гэдгийг онцоллоо .
Тэрээр "Үндэсний бөхийн допинг хэрэглэдэг асуудлыг ард түмэнтэйгээ хамт шийднэ. Энэ бол үндэсний спорт. Ард түмэн үндэсний бөхөө харж баярлаж, цэнгэдэг тул санал бодлыг нь харгалзаж байж, цаашид үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Мөн допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо, бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулна" гэлээ.
Сэтгэгдэл (1)