Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлжээ.
Түүнийг Улаанбаатар Хотын даргын нэгдүгээр орлогч буюу Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байгаа Ж.Сандагсүрэнгийн оронд томилох юм байна.
П.Сайнзориг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Мөн төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд нүүрсний хэргийг шалгасан гол албан тушаалтнуудын нэг бөгөөп Засгийн газраас түүнийг орон нутгийн жижиг “Тавантолгой” хувьцаат компанид Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилон ажиллуулж байсан юм.