x

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яам, агентлагт бүтцийн шинэчлэл хийх, орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл зэргийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүтээгдэхүүн үйлчилгээ хийлгэж буй компанийг дэмжих зэрэг шаардлагыг тавиад буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гал унтраасан байдлаар түр зуурын шийдвэр гаргахгүй гэдгийг онцлоод “Аргацаасан шийдвэр бүр өнөөдрийн асуудлыг үүсгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн байгааг харж байна. Тиймээс салбар бүрд асуудлыг тусгахын тулд хамтарч ажиллана, цогц бодлого хэрэгжүүлнэ. Шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, УИХ-д өргөн барина” гэж хэллээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийн үйл явцыг судлахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй зарим үйлчилгээ хангалтгүй байна, энэ байдлыг засаж сайжруулах шаардлагатай гэжээ.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд процессын дахин инженерчлэлийн энэ асуудлыг танилцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьж буй шаардлагын дагуу бусад салбарын саналыг хүлээн авах, газар дээр нь очиж ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийг хуралдуулах зэрэг ажлыг энэ өдрүүдэд хийхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 49 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 0 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 52 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 0 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 24 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 9 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top