x

Б.Чойжилсүрэн: Хагас коксоор үйлдвэрлэсэн түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан

Өчигдөр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж, Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны аравдугаар сарын 9-15-ны өдрийн байдлаар Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим  цэвэр буюу "хэвийн". Харин Толгойт, Шархад, Хайлааст, Таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, нэгдүгээр хороолол, 100-н айл, Баруун дөрвөн зам орчим "бага бохирдолтой" түвшинд байна.

Улаанбаатар хотын хүхэрлэг хийн орон зайн тархалт нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын индексээс 43 мкг/м3-ээр их, Шар хад орчимд 1.2 дахин их, бусад цэгүүдэд агаарын чанарын индексээс давсан тохиолдол гараагүй.

Азотын давхар ислийн хувьд Баруун дөрвөн зам орчим агаарын чанарын индексээс 26 мкг/м3-ээр их /1.6 дахин/, I хороолол орчим агаарын чанарын индексээс 7 мкг/м3-ээр их, Бөхийн өргөө орчимд 7 мкг/м3 агаарын чанарын индексээс 10 мкг/м3, бусад цэгүүдэд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй.

РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ 2.1-3.2 дахин давсан үзүүлэлтүүд агаарын чанарын суурин харуулуудад илрээд байгаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэлээ.

Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй.

Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан.

Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна" гэлээ.

Мөн гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаар "Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4кВт хүчин чадалтай 5,012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх төсөл энэ онд хийгдэж байгаа.

Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5,012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болж, гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 13 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 23 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 24 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 47 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 32 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top