Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ өчигдөр гараад сураггүй алга болсон таван настай хүүг эрэн хайж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Хүүг өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоосныг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.