x

Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж марканд мөнхөрлөө

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж марканд мөнхөрлөө.

Дуурийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын дуурийн хаан” сэнтийг эзэлсэн Ц.Пүрэвдоржийн үйлс бүтээл, туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ таниулах зорилгоор “Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ” сэдэвт блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргасан байна. Блок маркт 1964 онд Москвагийн их театрын тайзнаа Ази тивээс анх дуулсан П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Гремин, чимэглэл хэсэгт “Фауст” жүжгийн Мефистофель, С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн ноён, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Хоролдой тэргүүн ноён, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, лого зэргийг дүрслэн оруулсан байна.

Маркийг бүтээхэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Ц.Пүрэвдорж сан” ТББ, түүний үр, хүүхдүүд зөвлөгөө өгч, зураг материалаар ханган ажилласан байна.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн галтай гэдэг газар төржээ.

Тэрээр 1947 оноос Монголын театрын урлагт найрал дууны жүжигчнээс замналаа эхлүүлж, 1955-1960 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн.

1960-1990 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилласан бөгөөд Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадам, гадаадын 20 гаруй орны дуурийн театрын тайзнаа уригдан тоглож, өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээс 2570 гаруй удаа тоглосон байна. 

Мөн тэрээр 1964 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуулаачийн студи, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн профессор багшаар ажиллаж залгамж үеийг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулсан. Мөн 1966-1998 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэт шүүгчээр тасралтгүй найман удаа ажилласан билээ.

Маркийн танилцуулга

Сэдвийн нэр: Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж

Маркийн нэр төрөл: Нэг блок
Сэдвийн дугаар: 1134 /4348/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2023.10.14
Нүүрний үнэ: 3000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 11000 ширхэг
Маркийн хэмжээ: 30х40 мм
Блокийн хэмжээ: 95х95 мм
Хэвлэлийн арга: Офсет 4 өнгө
Анхны өдрийн дугтуйны үнэ: 8000₮
Анхны өдрийн дугтуйны тоо: 1111 ширхэг
Маркийн зураач: Б.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 48 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 59 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 51 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 59 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 23 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 8 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top