Хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэг Дорноговь аймагт гарчээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш нь хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байна. Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн сум дундын шүүхэд хүргүүлжээ.