Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Солонгосын “Дэү” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудыг нийслэлд оруулж ирсэнээр “но"-той ногооны гэх хэрэг мандсан. Улсын төсвийн 318 сая төгрөгөөр худалдан авсан гэх автобуснууд нь 2023 онд биш 1993 онд үйлдвэрлэгдсэн, Вьетнам улсад капитал засварт оруулсан бөгөөд арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн нь тодорхой болсон.
Улмаар нэг бүрийг нь 400 орчим сая төгрөгөөр буюу шинийн үнээр хуучныг оруулж ирсэн нь нотлогдсон. Одоо энэ автобуснуудыг АТГ-аас лацдаж “Тэнүүн-Огоо” компанийн гараашинд хадгалж байна.
Энэ компанийн захирал А.Ганхуяг нь хэргийн нэг гол буруутан болоод буй. Харин гадаад харилцаа хариуцсан захирлаар нь төрсөн хүү Г.Намнансүрэн нь ажиллаж байна. Тэрээр “Дэү” компанийн төлөөлөл гэх хоёр солонгос иргэний хийлгэсэн хэвлэлийн бага хуралд орчуулагч хийж байсан. Одоо энэ олон автобусыг яах вэ гэдэг асуудал гарч байна.
Буруутай компанийн гараашинд байлгаад байж болохгүй, нэн яаралтай үйлдвэрлэгч рүү буцаах учиртай. Гэтэл үнэндээ “үйлдвэрлэгч” байхгүй болж таарчээ. Капиталдсан тул “Дэү” биш, бас “Дэү” компани нь дампуурчихсан. Мөн капиталдсан вьетнамчуудыг бас үйлдвэрлэгч гэх аргагүй аж.
Ингээд "но"-той ногооныг Монголд үлдээхээс өөр аргагүйд хүрчээ.
alim.mn