x

Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохидолтой тэмцэх газраас ямар ажлууд хийж байна вэ?

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй. Жил бүрийн 3-4, 9-10 дугаар сарыг угаарын хийн эрсдэл бүхий сарууд гэж үздэг. Иймээс иргэд, олон нийтэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хий болон хийн хордлого юунаас үүсэж, ямар нөхцөл байдал үүсгэдэг талаарх мэдээ мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Бидний оролцоо цэвэр орчин” аяныг зохион байгуулж байгаа. Уг аяны хүрээнд нийт долоон дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тухай өдөрлөгүүдийг зохион байгуулж, хэвлэмэл хуудаснуудыг иргэд, олон нийтэд түгээн ажиллаж байна.

-Угаарын хий үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн жилүүдийн угаарын хийн дуудлагаас харахад энгийн буюу уламжлалт зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн дуудлага ирсэн байдаг. Гэхдээ дан ганц энгийн зуух гэхээс илүү угаарын хийн эрсдэл нь олон шалтгаантай. Тухайлбал, зуух нь галлагаанд бэлэн эсэх, зуухны битүүмжлэл, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаа хийж буй хүний ур чадвар гэх мэт олон нөхцөл шалтгаанаас угаар үүсэж байна.

-Энгийн зуух хэрэглэдэг хэчнээн айл нийслэлийн хэмжээнд байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 186 мянга орчим өрх бий. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь энгийн зуухтай. Иймд бүх айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүргүүлж байгаа.

-Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хийн дуудлага хэр их ирж байна вэ?

-Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой.

-Зөв галлагаа хэрхэн хийх вэ?

-Галлагааны аргачлал бол зуухнаасаа хамаараад харилцан адилгүй. Сайжруулсан зуухны хувьд эхлээд түлшээ хийгээд, дараа нь модоо хийдэг бол энгийн зууханд эхлээд модоо түлж, дээр нь түлшээ хийдэг. Яагаад ес, аравдугаар сард угаарын хийн эрсдэл өндөр байдаг вэ гэхээр нэгдүгээрт, зуны турш галлагаагаа хийгээгүй зууханд гал түлснээр угаарын хийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд гадна, дотно агаарын температурын зөрүү багассантай холбоотойгоор зуухны таталт багасаж, шаталтын процессыг удаашруулдаг. Энэ удаашрах процесс явагдсанаар угаарын хий гардаг. Ялангуяа намрын улиралд галлагаа хийх гэж байгаа бол маш сайн шаталттай галлагаа хийснийхээ дараа түлшээ хэрэглэх нь зүйтэй. Мөн намрын улиралд галлах давтамж өдөрт дунджаар 1-2 байдаг нь эрсдэлт нөхцөлийг үүсгэдэг.

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Мөн сайжруулсан түлшинд тогтмол шинжилгээ хийж байгаа юу?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх үүрэг даалгавар өгсөн. Одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд буй. Мөн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Харин түлшний чанартай холбоотойгоор хоёр долоо хоногт нэг удаа баруун, зүүн үйлдвэр, төвийн үйлдвэр болон агуулахуудаас дээж аван, холбогдох мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийж байгаа.

-Улаанбаатар хотод агаарын чанар хэмжих станц хэд байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд 19 станц 24 цагийн турш агаарын чанарын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байгаа.

-Өчигдөр Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр ялгарсан. Энэ асуудалтай холбогдуулан тус станцуудад мэдэгдэл ирсэн болов уу?

-Тус мэдээллийн дагуу бүх байршил дахь суурин станцын дүнг шалгасан. Тухайн станцууд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, Озон, РМ2.5, РМ10 зэрэг зургаан үзүүлэлтээр хэмжилт хийдэг. Өнгөрсөн 24 цагийн байдлаар бүх байршлыг шалгаж үзэхэд, дээрх үзүүлэлтүүд нэмэгдээгүй байсан. Агаарын чанар хэмжих станцууд 30 минут тутамд www.agaar.mn сайтад мэдээллээ шинэчилж оруулдаг.

-Өнөөдрийн тухайд Улаанбаатар хотын агаарын чанар ямар байна вэ?

-Агаарын чанарын үзүүлэлтүүдийг Улаанбаатар даяар нэгтгэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Байршлаасаа хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, зарим станцууд гэр хорооллын бүсэд, зарим нь авто зам дагуу, эсвэл орон сууц, үйлдвэрийн бүсэд бий. Азотын давхар исэл автомашинаас ихээр ялгардаг. Тиймээс Баруун 4 зам орчимд азотын давхар исэл нь өндөр гардаг. Харин Баянхошуу орчим буюу гэр хорооллын бүсэд тоосонцрын агууламж өндөр байх зэргээр харилцан адилгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 35 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 46 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 38 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 47 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 10 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 55 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top