НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 10-р сарын 08-ны өдрийн дотор бүртгүүлсэн 7-9 дүгээр сарын худалдан авалтын баримтууд багтана.
Энэ сарын сугалааны тохирол 10-р сарын 18-нд болно. Тохирлоор:
-
1-10 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
-
11-50 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
-
51-ээс дээш баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.