Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж, нас барсан хэрэг энэ оны тавдугаар сард гарсан.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгахад, “Тухайн бага насны хүүхэд нь гаднын нөлөөтэй амиа алдсан” болох нь тогтоогдсон. Тус хэргийг 21 настай эрэгтэй үйлдэж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчилж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл бага насны хүүхдийн амь насыг хохироосон этгээдийг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 10-ны өдөр болж, гэмт этгээдийг бүх насаар хорих ялаар шийтгэх шийдвэрийг гаргажээ.