x

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийж байжээ

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна.

Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэл түгших эмгэгтэй буюу сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм. 

"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр 2020 онд сэтгэл гутрах эмгэг 28, сэтгэл түгших эмгэг 26 хувиар нэмэгдсэн байна. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая хүн, хоёр туйлт эмгэгтэй 40 сая хүн, шизофренитэй 24 сая хүн, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байна гэсэн тоон мэдээ бий. Харин 2019 онд дэлхийд нийт 703.000 хүн амиа хорлон нас барсан байна.

Манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-өөс улсын хэмжээнд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай, тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд авч үзвэл, таван хүний нэг нь сэтгэл түгших, 5-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй, зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй, 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте онцоллоо.

Тэрээр “Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолдож, ачаалал үүсгэсээр байна. Улс орнуудад зонхилон тохиолдож буй сэтгэцийн ноцтой эмгэг болох шизофрени, хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүн амтай харьцуулахад 10-20 жил бага насалдаг. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн байна. 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарсан байдаг. Энэ асуудлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь жендэр, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, гэрлэлтийн байдал, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон нийгмийн орчин. Тиймээс энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрхийн түгээмэл асуудал” уриан дор тэмдэглэлээ. Үүний шалтгаан нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ялгаварлан гадуурхагдах, шударга бус байдалд өртөх, хүчирхийллийн хохирогч болох нөхцөл байдалд амьдарч байгаа учраас тэднийг хамгаалах, анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна” гэв.

СЭМҮТ-өөс энэ жилийн долоодугаар сараас эхлэн "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт" аяныг зохион байгуулж эхэлсэн байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 3 цаг 19 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 3 цаг 24 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 3 цаг 31 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 3 цаг 37 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 4 цаг 32 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 4 цаг 59 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 5 цаг 10 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 5 цаг 28 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 5 цаг 49 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 6 цаг 6 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 6 цаг 16 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 6 цаг 32 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 6 цаг 42 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 7 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 7 цаг 48 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top