x

Төв аймгийн сумдад эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг ажиллана

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг Төв аймгийн 27 сумын иргэдийг үзлэгт хамруулахаар өнөөдөр замд гарлаа. 

Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.

Эрт илрүүлгийн багийг үдэх арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд оролцож эмч нарын багт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг хүсээд “Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Орон нутагт насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг 21 аймагт ажилласан.

Өнөөдрөөс эхлэн Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг гарч байгаа нь малчид, тариаланчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны “Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын баг өнгөрсөн сараас эхлэн орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

“Энэ сарын 14-ний байдлаар эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 1,125,744 хүн хамрагдсанаас 624,904 буюу 55.5 хувь нь 0-17 насны хүүхэд, 500,840 буюу 44.5 хувь нь 18-аас насныхан байна. Улсын хэмжээнд хүн амын хамрагдалт 33.4 хувь байгаа бол орон нутагт хамрагдалт 16.0 хувь буюу 18-аас насны хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Иймд орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тусламж , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт нэмэгдсэнээр зонхилон тохиолдох өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярьсан.

Эмч нарын хамтарсан баг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 9-нийг дуустал Төв аймгийн сумдад ажиллана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг Лүн суманд энэ сарын 21-26-нд Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын иргэдийг, Эрдэнэсант суманд 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд Эрдэнэсант, Өндөрширээт сумынхныг, аравдугаар сарын 2-5-нд Бүрэн сумын төвд Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, аравдугаар саырн 7-9-нд Жаргалант суманд ажиллаж Жаргалант, Сүмбэрийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн багийн үзлэг маргаашнаас Эрдэнэ суманд эхэлж Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумын иргэдийг 26-ныг дуустал эрт илрүүлэгт хамруулах бол есдүгээр сарын 27-30-нд Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдынхныг Баян сумын ЭМТ-д, араьдгаар сарын 1-3-нд Алтанбулаг, Сэргэлэн сумдын иргэдийг Алтанбулаг сумын ЭМТ-д үзлэгт хамруулна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 22-25-нд Заамар, Цээл, Угтаалцайдамын малчид, тариаланчдыг Заамар сумын төвд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Баянчандманьд Борнуур, Баянчандманийнхныг, аравдугаар сарын 4-9-нд Батсүмбэр сумын иргэдэд зориулан эрт илрүүлэх үзлэг оношлогоо, шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 3 цаг 3 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 3 цаг 8 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 3 цаг 16 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 3 цаг 21 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 4 цаг 16 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 4 цаг 43 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 4 цаг 55 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 5 цаг 12 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 5 цаг 33 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 5 цаг 50 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 6 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 6 цаг 16 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 6 цаг 26 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 7 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 7 цаг 32 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top