Сонгинохайран дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн хамт олон ходоодны дээд хэсгийг таллаж тайрах мэс заслыг эмнэлэгтээ анх удааа амжилттай хийжээ.
Энэ мэс заслыг ходоодны хавдрын үед дурангийн тусламжтайгаар хийдэг байна. Эмч нар улаан хоолой-нарийн гэдэсний залгаас, нарийн гэдэс ходоодны залгаас, нарийн гэдэс нарийн нарийн гэдэсний залгаас үүсгэсэн, төвөгтэй хагалгааг хийжээ.
Энэ мэс заслыг зөвхөн Хавдар судлалын эмнэлэгт л хийдэг байв. Өвчтөн бүрэн эдгэрч, мэс заслын үеийн болон дараах хүндрэлгүй эмнэлгээс гарсан байна. Уг мэс засал нь
- Жижиг зүслэгүүдээр жижиг шарх үүсгэх учир шарх хурдан эдгэнэ, хагалгааны дараах шархны өвдөлт бага,
- Хагалгааны дараа сөөргөө үүсэх нь бага,
- Хагалгааны дараа витамин В12 дутагдлын шалтгаант цус багадалт үүсэхгүй зэргээрээ давуу талтай.
Хавдрын мэс заслыг дүүргийн эмнэлэгт хийж эхэлснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг хавдрын мэс заслын үйлчилгээг шуурхай авах боломжтой юм.