x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах арга хэмжээ Баянгол дүүрэгт зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах аяныг нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.05.23) тус арга хэмжээ Баянгол дүүрэгт зохион байгуулагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын туг, аяны удирдамжийг Ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяад хүлээлгэн өглөө. 

Баянгол дүүргийн хэмжээнд 5,800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  оршин сууж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах салбар зөвлөлөөс  зохион байгуулсан ажлыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа товч танилцуулж аяны хүрээнд удирдамжид тусгагдсан арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Мөн арга хэмжээний хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт” агуулгын хүрээнд” Би чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Батчимэг “Монгол улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өнөөгийн байдал ба тулгарч буй асуудал” сэдвээр,  JICA Dpub төслийн ажилтан Х.Мөнхтуул, Түгээмэл хөгжил төвийн ажилтан Г.Эрдэнэзул нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн жишээ, туршлага, ажлын байрны тохируулга, тэгш хүртээмжтэй ажлын байрны орчин бүрдүүлэх арга” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, хорооны Нийгмийн ажилтнууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нийт 90 гаруй албан хаагч, иргэн хамрагдлаа.

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Төрийн бус байгууллагууд, идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, албан хаагч нартаа талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 26 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 55 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 6 цаг 9 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 59 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 7 цаг 17 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 32 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top