Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Ногоон хот-иргэний оролцоо” хаврын мод тарих аян болон “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд хаврын мод тарилт өнөөдрөөс эхэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих арга хэмжээний нээлт “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т өнөөдөр болсон бөгөөд тус арга хэмжээнд
-
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд,
-
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар,
-
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар,
-
Нийслэлийн Дагуул хот, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар,
-
Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар,
-
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар,
-
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвийн ажилтан, албан хаагчид
-
Дүүргийн Улаан загалмай нийгэмлэг
-
Баянгол дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа байгууллагын удирдлагууд, хорооны Засаг дарга нар оролцож “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа.
Хаврын мод тарих ажил 2023 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.