x

Б.Мөнгөнхуяг: Баянгол дүүрэг цахим шилжилтийн хүрээнд 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам(ЦХХХЯ)-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарладаг болсон. Энэхүү үнэлгээгээр дүүргүүдээс Багануур 76.05, Баянгол 74.64 хувиар тэргүүлсэн юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягаас дүүрэгт хийгдэж байгаа цахим шинэчлэлийн талаар тодрууллаа.

-ЦХХХЯ-аас энэ долоо хоногт яамд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага мөн дүүргүүдийн Шилэн индексийг зарласан. Энэ индексээр Баянгол дүүрэг хоёрдугаарт бичигдсэн байна. Танай дүүргийн хувьд  мэдээллээ ил тод, нээлттэй шилэн болгохын тулд ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?  

-ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Энэхүү үзүүлэлтээр манай дүүрэг 74.64 хувиар үнэлэгдэж хоёрдугаар байрт орсон. Манай ЗДТГ болон нийт алба хаагчдын хувьд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллээ ил тод, шилэн байлгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, 34 хороо болон 23 харьяа хэлтэс байгууллагын албан хаагчид маань 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

-Баянгол хүн ам ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амынх нь олонх нь залуус  учраас төрийн байгууллагаар очиж үйлчлүүлэхээс илүүтэй Нэг цэг, эсвэл  Киоск машинаар үйлчлүүлэх нь их байдаг. Ингэхэд танай дүүргийн хэмжээнд Нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг хэчнээн газар байна вэ?

-Манай дүүргийн хувьд иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах ажлын хүрээнд хэд хэдэн байршилд нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байна. Тухайлбал, 13-р хороо И-март Хороолол салбарт Хэрэглэгчийн үйлчилгээний “Нэг цэг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ цэгээр өдөртөө 330 гаруй хүн үйлчлүүлдэг. Мөн дүүргийн хүн ам хамгийн их үйлчлүүлдэг ЗДТГ-ын дэргэд Нэг цонхны үйлчилгээгээр өдөртөө мөн л 260 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үүнээс гадна хүн ам хамгийн их төвлөрсөн 24-р хороонд Нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Энд ганц 24-р хороо биш 26 гээд бусад хорооныхон үйлчлүүлэх боломжтой бөгөөд бидний тооцоолсноор  23 мянга гаруй иргэн үйлчлүүлнэ. Мөн 14-р хороонд байрлах Спорт хорооны байранд “Нэг цэг” байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ цэгээр үйлчлүүлэх иргэдийн тоо мөн л олон. Тодруулбал, ойр орчмын хороод буюу 11, 12, 14, 15, 17, 23, 34-р хорооны 32 мянга гаруй иргэд үйлчлүүлэхээс гадна бусад хороо мөн дамжин өнгөрч байгаа өөр дүүргийн иргэд хотын төв рүү оролгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцооллыг гаргасан. Үүнийг дагаад хотын төв рүү чиглэх түгжрэл буурах гээд олон давуу талтай юм.  

-Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яамд төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай хүргэх Киоск машиныг нэвтрүүлээд байгаа.

-Тийм. Манай дүүрэгт 2022 онд 2 ширхэг киоск машиныг Дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулсан бол хүн ам ихээр төвлөрсөн 26 дугаар хорооны үйлчилгээний танхимд мөн нэгийг байршуулсан. Ингэснээр 3 цэгт киоск машинаар төрийн үйлчилгээг үзүүлж байна. Киоск машинаар 55 байгууллагын 600 төрлийн үйлчилгээний төлбөрийг төлж болохоос гадна иргэд төрийн үйлчилгээг авахдаа банк явж мөнгө тушаадаг байсныг хөнгөвчилснөөрөө давуу талтай. Мөн гадаад паспорт захиалах, татвар, торгууль , үйлчилгээний хураамж төлөх , автобусны билет захиалах гээд нэг зэрэг олон үйлчилгээг авах боломжтой. Иргэдийн хувь ам сайтай байгаа. Түүнчлэн манай дүүргийн хэмжээнд нийт 10,581 нэгж талбар газрыг 100 хувь газрын цахим системд оруулсан. Иргэд “E-газар” app ашиглан төрийн 36 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

-ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний  зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг дүүргүүдэд нээн ажиллуулж байгаа. Танай дүүрэгт нээсэн үү?

-Салбарын яам болон агентлагаас Монгол шууданг түшиглэн 4 цэгт “Хурдан” цэгийн салбар нээхээр ярьж байгаа. Мөн манайхаас нэмж 2 байршилд нээлгэхээр санал хүргүүлээд байна. Ингэхдээ мөн л хүн ам хамгийн ихээр төвлөрсөн 26-р хорооны цогцолбор байр буюу Нарны хороололд,  29-р хорооны цогцолбор байр буюу Эрин хороололд нээхээр саналаа хүргүүлсэн. Хэрэв дээрх хоёр байршилд нээгдчихвэл иргэд “Хурдан” цэгээс  төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойроос авах боломж бүрдэнэ.   

-Улс даяр тоон гарын үсэг олгох ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тоон гарын үсэг олгох явц ямар байна вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэг авах эрхтэй бөгөөд гарын үсэг олгох эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн харьяа Улсын бүртгэлийн хэлтсүүд тоон гарын үсгийг олгож байгаа. Дээрх ажлын хүрээнд 2022 онд манай дүүргийн улсын бүртгэлээс 5431 иргэнд тоон гарын үсэг олгосон бол 2023 онд 9000 гаруй иргэнд тоон гарын үсэг олгохоос өнөөдрийн байдлаар 6200 иргэнд олгоод байна. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлд төдийгүй улсын хэмжээнд ажлаа сайн явуулж байна гэж үнэлүүлж байгаа.   

-Танай дүүрэг байшин хороолол ихтэй.  Хороог бүрэн камержуулан ‘’ногоон бүс’’ болгох төсөл хэрэгжинэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-‘’Ногоон бүс”-ийг’ байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, олон талын ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны 51,7 га талбай бүхий нутаг дэвсгэрт 260 ширхэг  камер суурилуулж “ногоон бүс” болгохоор төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 8 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 19 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 20 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 43 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 28 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top