x

БГД-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙНХЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод 2023 оны 5 дугаар сард зохион байгуулагдах газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэлийг хангах, Баянгол дүүргийн Засаг даргын Захирамжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн ЗДТГ-ын даргын өгсөн үүрэг чиглэл, дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон боловсролын байгууллага, аж аж нэгжүүд, хороод болон СӨХ-дод сургалт зохион байгуулж байна. Тодруулбал,  Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийнхэн төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, багш ажилчид, эцэг эхчүүд, аж ахуйн нэгжүүд, Их дээд сургуулийн оюутнууд болон Хороод, СӨХ-дын ажилтан албан хаагчдад 14 удаагийн сургалтыг зохион байгуулаад байгаа бөгөөд нийтдээ 500 гаруй хүн хамрагдаад байна. 

Тухайлбал,

  • Баянгол дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож 57 хүн, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүн 11 хүнд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ сэдвээр

  • Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч 61 ажилтанд нарт “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр

    Дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гацуурт” ХХК-ийн 50, “Гацуурт хүнс” ХХК-ийн 73 ажилтанд “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр

    120 дугаар цэцэрлэгийн 21 багш ажилчид,  бэлтгэл А,Б бүлгийн 42 хүүхэд, 197 дугаар цэцэрлэгийн 18 ажилтан, 40 эцэг эхчүүдэд,  89 дүгээр цэцэрлэгийн 31 багш ажилчид,  87 дугаар цэцэрлэгийн 26 багш ажилчдад тус тус “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах” сэдвээр

  • Дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч 18 ажилтан, 3 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, "Ган-Эрчим", "Оргил-204", "Залуус", "Бэрс-2", "Замчдын тосгон", "Баянгол-51", "Гранд-Виста", "Чандмана-3 өргөө", "Эрч" зэрэг Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд гээд 24 хүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг тус тус зохион байгуулаад байна.

Мөн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Техник технологийн дээд сургууль, коллежийн 53 багш, ажилчдад цахимаар, 62 оюутан сурагчдад танхимаар “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр сургалт орж газар хөдлөлтийн аюулын үед анги танхимаас гарах, цугларах талбайд цугларах дадлага сургууль хийлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 11 цаг 29 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 14 цаг 58 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 15 цаг 12 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 16 цаг 2 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 16 цаг 20 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 35 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top