Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын А/117 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга болон Ажлын алба, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 303 Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны тайланг сонсох ажлыг гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл энэхүү аяны хүрээнд тус ажлын хэсэг дүүргийн 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 24, 25, 27, 28, 29-р хороодын 131 сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцүүлэх, Захирлуудтай хариуцлагын гэрээг байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү аян хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд:
Нэгдүгээр үе шат нь: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар 15-ны өдрийг хүртэл үргэлжилж Сууц өмчлөгчдийн холбоодод иргэд оршин суугчдаас ирдэг өргөдөл гомдлыг бууруулах, үйл ажиллагааны түвшинг тогтоож доголдлыг арилгах чиглэлээр үүрэг даалгавар өгнө.
Хоёрдугаар үе шат нь: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд ингэхдээ нэгдүгээр шатны үед өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил, шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж сонгон шалгаруулан, үр дүнг нэгтгэж танилцуулах юм.
Түүнчлэн Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоог дүүргийн 34 хороог 5 бүст бүсчилсэн байдлаар хувааж шалгаруулах юм.
ШАГНАЛЫН САН:
-
1 дүгээр байр- 3.000.000
-
2 дугаар байр- 2.000.000
-
3 дугаар байр-1.000.000
-
Тусгай байр- 500.000 тус бүрээс шилдгүүд тодорно.