Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Баянгол дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 автобус хүлээлгэн өгсөн.
Тэгвэл хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль, "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургууль мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар өнөөдрөөс эхлэн бүрэн үйлчлүүлж эхэллээ.
Тодруулбал,
-
“Хархорин-Эрин хороолол-10-р хороолол-Эрдмийн өргөө цогцолбор сургууль”
-
Баянхошуу-Хөтөл-зурагтын шинэ эцэс-Сэтгэмж цогцолбор сургууль, 28-р сургууль, 40-р сургууль”
-
ТЭЦ-3-Алтай хотхон-Вокзал-73-р сургууль
-
ТЭЦ-3-Алтай хотхон-Дунд шолын 1-р буударл-141-р сургууль,
-
21-р хороолол-Хархорин-Эрдмийн ундраа цогцолбор сургууль(93-р сургууль)
-
Эмээлт (Хурган)-Мал бордох-19-р сургууль
-
Баянгол дүүрэг 22-р хороо-энхболдын зам-113- сургууль гэсэн маршрутаар сургуулийн автобуснууд сурагчдад үйлчилж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлыг давхар шийдэж байгаа юм.
Ташрамд мэдээлэхэд, нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүсэд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ, автобусны үйлчилгээ, туршлагыг нэвтрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг юм.