Нийслэлийн хүн амын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил, хуваарь”-ийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн 1, 5, 13, 24-р хороодод нөөцийн мах худалдан борлууллаа.
Ингэхдээ бэлтгэн нийлүүлэгч “Агро нэгтгэл” ХХК, “Цэц манхан” ХХК нийт 1010 гулууз буюу 19,9 тонн хонины махыг 8300 төгрөгөөр худалдан борлуулсан юм. Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, хороодын Засаг даргын Ажлын алба хамтран зохион байгуулж, Нийслэлийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Болор-Эрдэнэ, С.Сэргэлэн, НХХААГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Хажид, Н.Урангоо нар хяналт тавин ажиллалаа.