x

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоёр аж ахуй нэгж Баянгол дүүргийн нийт 6 хороонд хог ачилт тээвэрлэлт хийж байна

Баянгол дүүргийн 80 хувь нь орон сууц, 20 хувь нь гэр хороолол. Мөн дүүргийн хэмжээнд зах худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээний газар ихтэй учраас хог хаягдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс хогтой холбоотой санал гомдол их ирдэг бөгөөд “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ нь дүүргийн хэмжээн дэх хог тээвэрлэлтийг 4 бүс болгон хуваан ачдаг. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас хог тээвэрлэлтийг сайжруулах ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ аваад байна.

Үүнд,

НЭГДҮГЭЭРТ:

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дүүргийн нийт зургаан хороонд хог ачилт тээвэрлэлтийг хоёр байгууллагатай 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр 1, 2, 4, 25, 27, 28-р хороонд нийт 6 машин өдөрт 3 рейсээр тогтмол хог тээвэрлэлт хийн ажиллаж байн

ХОЁРДУГААРТ:

  • ХОЁРДУГААРТ: Парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд 14 машинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал,
    Хог тээврийн тусгай зориулалтын 7 автомашиныг Дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар авахаар тендер зарлаад байгаа юм. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын “МАЗ” үйлдвэрийн тусгай зориулалтын 7 автомашин хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр авах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр хүргүүлээд байгаа бөгөөд 2021-2022 онд хог тээврийн тусгай зориулалтын 3 автомашин авч парк шинэчлэлийн ажлыг хийж байсан юм.

ГУРАВДУГААРТ: Хог хаягдал ангилан ялгах, дахин ашиглах ажлын хүрээнд:

  • 2022 онд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд хог хаягдал ангилан ялгах зориулалтын сав байршуулсан.

  • 2023 онд мөн Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 34 байршилд хог хаягдал ангилан ялгах зориулалтын сав байршуулаад байна.

  • Хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж дахин ашиглагдах боломжтой хог хаягдлыг /шил, лааз, хуванцар, картон/ ангилан ялгах ажлыг 2023 оноос эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 13 цаг 21 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 16 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 17 цаг 5 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 17 цаг 55 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 18 цаг 13 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 28 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top