Баянгол дүүрэг 3, 4 дүгээр сарыг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах сар” болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд 6 дугаар хорооны Засаг дарга С.Сүхбаатар санаачилга гаргаснаар тус хороонд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 4 шүдний эмнэлэг хорооныхоо 1000 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болсон байна. Тодруулбал, “ИХ ЗАЙСАН”, “DENTA WELL”, “U DENT”, “ТУЖ МИШЭЭЛ” эмнэлгийн хамт олон 98-р цэцэрлэг болон Монголын Хүүхдийн ордонд суралцдаг хүүхдүүдэд Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй шүдний үзлэг хийхээр болсон байна.
Иймд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дээрх байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Түүнчлэн 6-р хорооны “МӨНХ-ҮЖИН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН хамт олондоо мөн ТАЛАРХАЛ илэрхийлэв. Учир нь Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгооны хүрээнд тус эмнэлгийн хамт олон хорооныхоо 0-17 насны 5000 орчим хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэх үзлэгийг хийж байна.
Өнөөдрийн байдлаар тус ӨЭМТ нь
-
0-5 насны хүүхдүүдийн 76 хувь,
-
6-17 насны хүүхдийн 92 хувьд нь амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийсэн бөгөөд эрт илрүүлэх үзлэгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм.
Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв дадлыг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг хамтран зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж буй та бүхэндээ дахин ТАЛАРХАЛ илэрхийлье.