x

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хурлыг Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 87,5 хувийн ирцтэй оролцлоо.

Хурлын эхэнд Баянгол дүүргийн ГБХЗХ-ийн дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албаны дарга Б.Даваажаргал Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг танилцуулсан. Энэ үеэр 2022 онд 13 чиглэлээр 52 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэн ажилласнаас 96 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэдгийг онцолсон юм.  

Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар 2023 онд хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих, соёл урлагаар дамжуулан хүүхдийг соён гэгээрүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гишүүн бүр бодитой үүрэг, оролцоотойгоор ажиллахыг үүрэг  болгосноос гадна өмнөх жил хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа чанаржуулан хийх, шинээр хүүхдэд ээлтэй, аюулгүй, бодит  дэмжлэг үзүүлсэн дараах ажлуудыг хийхээр санал солилцлоо.

Ингэснээр 2023 онд:

  • ЕБС-ийн төгсөх ангийн 2120 хүүхдийг 2023-2024 оны хичээлийн жилд усан спортын сургалтад бүрэн хамруулах;

  • Төгсөх ангийн эрэгтэй сурагчдыг “Эх оронч” хөгжлийн хөтөлбөрт хамруулах;

  • ЕБС-иудын дунд “Хаврын баяр” урлагийн их наадмыг зохион байгуулах;

  • Цэцэрлэгүүдийн хашаанд хүүхдэд ээлтэй эко тоглоомын тоог нэмэгдүүлэх, шинээр бий болгох;

  • ЕБС-иудад эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр (нүд, шүд, чих)-ийг хэрэгжүүлэх;

  • Хүүхэд хамгаалагч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

  • Өсвөр насны хүүхдийг “Хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг үргэлжлүүлэх;

  • ЕБС-ийн бага ангийн 5000 хүүхдүүд “Экологийн боловсрол” олгох ажлыг хэрэгжүүлэх;

  • Зорилтот бүлгийн хүүхдүүдийг Хүүхдийн зусланд амраах;

  • Аутизмтай хүүхдүүдийг усан бассейнд хамруулах хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх;

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 19 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 48 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 21 цаг 2 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 22 цаг 10 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 25 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top