Ой мод, өвс ихтэй газраар аялах, амрах үедээ хачигт хазуулахаас сэргийлээрэй!
Хачиг хэзээ идэвхждэг вэ?
Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг байна. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар юм. Голомтот нутгийн ард иргэд, малчид, тариаланчид, байгаль хамгаалагчид, уул уурхайн ажилчид та бүхэн хачигт хазуулахаас урьдчилан сэргийлж, Ой мод, өвс ихтэй газраар аялах, амрах үедээ тод өнгийн битүү хувцас өмсөх, биедээ хачиг ассан эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.
Хачигт хазуулахаас сэргийлэх аргууд:
- Өндөр өвс бутнаас зайдуу, жим голлож явах
- Үргээгч бэлдмэл /түрхлэг, цацлага/ хэрэглэх
- Хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн, битүү хувцас өмсөх
- Малгай өмсөх
- Урт түрийтэй гутал өмсөх
- Өмдөө гутлын түрүүний дотуур хийх
Хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
- Хачигны тос түрхэх
- Хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
- Хүйтэн жин тавих
- Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Хазуулснаа мэдэхгүй удаавал
- Үе мөч саажих
- Юм давхарлаж харагдах
- Эпилепси төст уналт ажиглагдах
- Ухаантай байх боловч сааталтай, нойрмогдуу болох