Иргэд олон нийтийн хувьд наймдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ заавал 13А маягт авсан байх ёстой гэдэг шаардлагыг шүүмжлээд буй.
Иймд тус асуудлаар Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “13A маягт өмнө нь байгаагүй биш байсан. Хэрэгжилт дутуу байсан юм. Цахим болгосон гээд байгааг иргэд өрхийн эмнэлэгт рүүгээ яриад 13А маягт авах гэсэн юм гээд л авчих юм шиг ойлгоод байгаа. Угтаа тухайн иргэн заавал өрхийн эмнэлэгтээ үзүүлж байж дараагийн шатлалын эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай эсэхээ тодорхойлуулна. Ингэж байж 13А маягтыг авна” гэлээ.
Түүнчлэн, 13А маягтыг цахим болгосон нь орон нутгийн иргэд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ 13А маягтыг хаячихдаг тул цахимжуулж байгаа аж.
13А маягт шаардахгүй амбулатори:
-Халдварт,
-Шүд,
-Чих хамар, хоолой,
-Хавдар,
-Сэтгэц,
-Уламжлалт, сэргээн засах,
-Арьс харшил,
-Нүд,
-Хяналтын үзлэг,
-Осол гэмтэл,
-Мэс засал,
-Диализ.