Ус ундаа хэрэглэх нарийн тогтсон дэглэм байдаггүй. Хүн бүрд энэ нь өөрийн онцлогоос нь хамаарч янз бүр байдаг. Гэсэн хэдий ч халуун өдөр 30 кг жинд нэг литр шингэн гэж тооцоолон хэрэглэх хэрэгтэй гэдгийг Хоолны дэглэмийн мэргэжсэн эмч хэлж байна.
"Халуунд хөлс их гарч үр дүнд нь нөхөж байх ёстой шингэн алдагдана. Хамгийн доод хэмжээгээр биеийн жингийнхээ 30 кг бүрт нэг литр ус хэрэгтэй" гэж эмч хэлэв. Шингэн дутагдахад нэн түрүүнд цус өтгөрч, зүрх судасны системд аюултай аж.
Эмчийн хэлж буйгаар, цангааг тайлахад ердийн буюу эрдэст ус мөн нимбэг болон ургамлын цайтай ус их таарах гэнэ. Үүний хажуугаар хар болон ногоон цай нь шингэний алдагдлыг бүрэн нөхөхгүй учир тэднийг ердийн журмаар хэрэглэж болох аж.
"Амттай, гаазтай ундаа, ямар ч жүүс хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй. Учир нь түүний агуулгад сахар их байх учраас бие организмын ерөнхий байдлыг доройтуулна" хэмээн эмч Керри Буш сануулжээ.
М.ЦОГТ