x

Эрчим хүчний сайдын айлчлалыг УИХ-ын даргын айлчлал залгалаа

Монголын төлөөлөгчдийн ОХУ дахь айлчлал шил даран үргэлжилж байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форум энэ оны зургадугаар сарын 14-17-ны хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Форумын үеэр 3,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 900 гаруй гэрээ байгуулж, хэлцэл хийгдлээ.

Форумыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяковын мэдээлснээр энэ удаагийн арга хэмжээнд 600 гаруй байгууллага, бизнесийн компани оролцсоноос 150 гаруй нь ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудаас байжээ. “ОХУ-ын найрсаг бус харилцаатай орнуудын байгууллага, компаниуд өөрийн компанийн нэрээр биш өөр компанийн нэрээр оролцлоо. Тэдний бараг тал хувь нь ОХУ-д үлдэж бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн” хэмээн Антон Кобяков хэллээ. 2023 оны форумын цар хүрээ КОВИД-19 цар тахлын өмнөх хэмжээнд очсоныг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Энэ жилийн форумд Арабын нэгдсэн Эмират, Хятад, Энэтхэг, Мъянмар, Казахстан, Куба, АНУ-аас хамгийн олон тооны төлөөлөгч ирсэн байна.

Санкт Петербургийн Эдийн засгийн форумд оролцсон Монголын төлөөлөгчдийн ажлын үр дүнг Оросын хэд хэдэн мэдээллийн суваг “гайхам амжилттай” хэмээн онцолсон байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ахалсан юм. Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов нар уулзаж, Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих ажлын талаар санал солилцлоо. Энэхүү УЦС-ыг барих ажил 2016 оноос хойш зогсонги байдалд ороод байсан юм. Хоёр сайдын уулзалтын үр дүнд УЦС-ыг барьж байгуулах ажлыг шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны Эрчим хүч болон Байгаль орчны яамдын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

“Хамгийн боломжтой хувилбарыг сонгохын тулд хоёр орны судлаач, шинжээчдийн харилцан яриа хэлцлийг тогтмолжуулах нь чухал байна” хэмээн Б.Чойжилсүрэн сайд сэтгэгдлээ хуваалцжээ. Хоёр орны байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны тухай мөн уулзалтын үеэр хөндөгдсөн бөгөөд ялангуяа “Сила Сибири-2” төслийн үргэлжлэл болсон хий дамжуулах “Союз-Восток” төслийн талаар санал солилцлоо.

Мөн Улаанбаатарын ТЭЦ-3 станцын өргөтгөлийн ажлын талаар Эрчим хүчний сайдууд хэлэлцлээ. ТЭЦ-3 нь ОХУ-ын мэргэжилтнүүдийн Монголд хэрэгжүүлэх эрчим хүчний хоёр дахь төсөл болох юм.  Монголын эрчим хүчний 60 хувийг хангадаг ТЭЦ-4 станцын ажлын өргөтгөлийг ОХУ-ын мэргэжилтнүүд саяхан хийж гүйцэтгэсэн юм.

ТЭЦ-3 станцын өргөтгөлийн хүрээнд нийтдээ 250МВт хүчин чадал бүхий хоёр шинэ эх үүсвэрийг барихаар яригдаж байгаа. Энэхүү төслийн ажилд ОХУ-ын “Интер” РАО болон “РОТЕК” компаниуд оролцохоор урьдчилсан байдлаар яригдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт болох 100 тэрбум рублийг ОХУ-ын экспортын кредитээс бүрдүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын эрчим хүчний хангамж эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Монголын ТЭЦ-үүд нь нүүрсээр ажилладаг бөгөөд үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ нь жилдээ 1 ГВт байна. Жил ирэх тусам Монголын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 4 ГВт хүрэх тооцоо байгаа юм.

Монгол Улсын газар зүйн байрлалын онцлогтой хамааралтай өөр олон асуудал форумын үеэр хөндөгдлөө. Тухайлбал, хилийн боомт, шалган өнгөрүүлэх цэгүүдийн ажиллах цагийг уртасгах, тоог нэмэгдүүлэх, Монголоор дамжин өнгөрөх олон улсын транзит тээврийг хөгжүүлэхийн тулд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдлөө.

Форумын үеэр Монголын “Даян дээрх энерги” компанийн захирал Мөнхбаатрын Бямбаа, ОХУ-ын “Русатом-олон улсын сүлжээ” комплексийн ерөнхийлөгч Вадим Титов нар стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. ОХУ-ын “Росатом” компани нь Монгол Улсад атомын болон сэргээгдэх эрчим хүчний (салхин болон усан) төслүүдэд оролцохоос гадна, цөмийн анагаахын салбар, композит материал үйлдвэрлэл, хотын дэд бүтцийн дижитал шийдлийн төслүүдэд оролцоно.

Монголын төлөөлөгчдийн Эдийн засгийн форумын үйл ажиллагаа дуусангуут залгуулаад Монголын парламентын спикер Гомбожавын Занданшатарын албан ёсны айлчлал ОХУ-д эхэллээ. Спикерийн айлчлал зургадугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Төрийн Думын дарга Вячеслав Володин нартай хэлэлцээр хийнэ. Монгол Улсын Их хурал болон ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссийг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны түвшинд  тээвэр, эрчим хүч, уул уурхайн олборлох салбарын хамтарсан төслүүдийг хөгжүүлэх, мөн Орос-Монгол-Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх төслүүдийн яриа хэлэлцээ болохоор хүлээгдэж байна.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 29 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 40 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 4 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 49 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top