Согтуурсан үедээ эхнэрийнхээ амийг хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 28-ны өдөр "Манай найзыг согтуу нөхөр нь зодоод ухаан алдуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай эмэгтэйг нөхөр болох 21 настай "Б" нь согтуурсан үедээ маргалдаж, амь насыг нь хохироосон байна.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.