Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын 474 талбайн аюулгүй байдалд шалгалт хийв.
Үүнээс хүүхдийн тоглоомын 380 талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна.
Иймд эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.