x

Х.Нямбаатар: Киргизид манай ААН, байгууллагуудын хөрөнгө оруулалттай компаниуд олноор байгуулагдаж байна

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний асуудлаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Хуучин социалист орнуудтай байгуулсан ялтан солилцох болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүд байгаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Куба, Макао зэрэг орнуудтай эдгээр гэрээг шинэчлэн байгуулах ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Зүүн Өмнөд Азийн зарим орон, Малайзтай гэрээ байгуулахаар яриа, хэлэлцээ хийж байна. Долдугаар сард Киргиз улстай гэрээ байгуулна.

Европын болон Америк тивийн улсуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, байгуулахаасаа илүүтэй Европын Холбооны эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх конвенцид нэгдэн орох бэлтгэл ажлыг хийлээ. Энэхүү конвенцид нэгдэн орсноор АТГ болон прокурорын байгууллага хамтран ажиллах боломжтой болно.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлыг ГХЯ-аар дамжуулан нөгөө улсдаа хүргүүлдэг. Тодорхой хугацааны цаг хугацаа зарцуулдаг.

Цаашид олон улсын хэд, хэдэн гэрээ, конвенцид нэгдэн орохоор судалж байна" гэлээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаадаас авчирсан хүмүүсийн 50% нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орноос ирсэн. Үлдсэн нь гэрээгүй орноос ирж байгаа. 

Эрх зүйн харилцан туслалцах гэрээгүй орноос интерполд нэгдсэн орсон болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд авчирсан.

Тухайлбал Филиппин улстай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй. Бид Манилад буугаад хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзан хүсэлтээ тавьснаар иргэнээ авчирсан.

ЕХ-ны улс орнууд, Вьетнам, Тайланд улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлага их байна. Манай иргэд эдгээр орон руу зорчих урсгал, гэмт хэрэгт холбогдох нь их болсон. Энэ жилийн төлөвлөгөөнд гэрээ байгуулахаар тусгасан боловч Зүүн Өмнөд Азийн хэд, хэдэн орны хууль сахиулах байгууллагын сайд нартай уулзах урилгатай ч очиж амжихгүй байна. Зарим нь манай улсад айлчилна.

Казахстан, Узбекистан, Киргизстан руу манай улсын иргэд зорчих нь нэмэгдсэн. Сүүлийн үед Киргизид манай ААН, байгууллагуудын хөрөнгө оруулалттай компаниуд олноор байгуулагдаж байна. 

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шилжүүлэн авахаас гадна ялтан солилцох, Арбитрын шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөлцөж биелүүлэх зэрэг агуулгатай байдаг. Тиймээс Монгол Улсын ААН, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах нөхцөл бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 1 цаг 1 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 16 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 23 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top